spacer.png, 0 kB

Цаг агаар

Цаг агаар
25°C
Цаг агаар 25°C

Хандалт

mod_vvisit_counterӨнөөдөр43
mod_vvisit_counterӨчигдөр63
mod_vvisit_counterЭнэ долоо хоног186
mod_vvisit_counterЭнэ сар1571
mod_vvisit_counterБүгд37872

spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB

МЭНДЧИЛГЭЭ

                                                                                     
           Манай вэб сайтад зочилж буй эрхэм танд баярлалаа. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын төсөв санхүү, үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцан нийслэлийн төр захиргааны байгууллага, ажилтануудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийн үндсэн дээр төр захиргааны ажилтнуудын ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Тус газар нь төсөвт газруудад бага зардлаар чанар, стандартад нийцсэн 8 бүлэг, 27 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж, төр, аж ахуйн ажлыг зааглан нийслэлийн төр, захиргааны байгууллагын хүрээнд санхүү, аж ахуйн үйлчилгээг мэргэжлийн  түвшинд ойрын болон хэтийн бодлоготойгоор хөтлөн явуулах зорилт тавин ажиллаж байна.
Төр захиргааны байгууллагуудын нийтлэг үйлчилгээний эрхэм үйлсэд хүчин зүтгэж явсан үе үеийн ахмадууд тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжилж яваа нийт ажиллагсад, бидний ажлыг байнга дэмжиж хамтран ажилладаг төрийн ба төрийн бус байгууллагуудын хамт олон та бүгдийн гэр бүл, үр хүүдүүдэд эрүүл энх, аз жаргал, ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэг
 
Газрын дарга Т.Дашням
Нүүр хуудас
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Wednesday, 08 December 2010
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Санхүүчдын баярын өдрийг тохиолдуулан Нийтлэг үйлчилгээний газрын Санхүү аж ахуйн албаны нийт хамт олондоо  баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Амьдралын хэмнэлийг тоонд шилжүүлэн боддог
Арвилах, хэмнэхийг яруу тодоор харуулдаг
Албан байгууллагаа толгойдоо тооцоолж, нуруундаа үүрч явдаг
Амрах завгvй, авъяаслаг, ажилсаг Та нартаа
Эрүүл энх, аз жаргал, Энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хvсэн ерөөе.


НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН
ЗАХИРГААНЫ ТАСАГ
 
УРИАЛГА
Friday, 05 November 2010
УРИАЛГА
2010-11-04

    “ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ” ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ,ТАМХИГҮЙ ОРЧИН-ХАМТ ОЛНЫ САНААЧЛАГА”  2 сарын аяны  хүрээнд 2010 оны 11 дүгээр сарын 08-ны Даваа гаригийг  “ЦЭЛМЭГ ӨДӨР” болгон зарлаж байгаа учир ажилтан, албан хаагчид, иргэд та бүхнийг энэ  өдөр тамхи татахгүй байж, дам тамхидалтанд бусдыгаа өртүүлж хордуулахгүй  байхыг уриалж байна.
    БИДНИЙ УРИАЛГЫГ ДЭМЖИЖ ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.


НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
 
БҮТЭЭЛЧ АЖИЛ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ДҮГНЭВ
Friday, 05 November 2010
 “БҮТЭЭЛЧ АЖИЛ” БОЛЗОЛТ
УРАЛДААНЫГ ДҮГНЭВ.
2010.11.03
    Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ойг угтаж 2 үе шаттайгаар зохион байгуулсан “ Бүтээлч ажил” болзолт уралдааны 2 дугаар үе шатыг газрын орлогч дарга Х.Эрдэнэбилэгээр ахлуулсан комисс  дүгнэлээ.   
    Тус уралдааны 1 үе шатыг үйлчилгээний багийн дунд зарлаж, 2010 оны 07 дугаар сард дүгнэн, түрүүлсэн ННЗБ-уудын Хангарьд ордны Эрч хүч багийг ЭРДЭНЭЗУУ-ТӨВХӨН ХИЙД- УЛААН ЦУТГАЛАН  чиглэлд 7 хоног аялуулсан бөгөөд захиргааны албан хаагчдын дунд 2010 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд зарласан юм.
    Уралдаанд захиргааны нийт албан хаагчид идэвхитэй оролцож, санаачилж хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг ирүүлснээс 9 албан хаагчийг шалгаруулж, БЭЭЖИН хотод аялуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнд:
   
№    Ажилтан албан
 хаагчийн нэр    Ажил албан тушаал    Санаачлан
хийсэн ажил
1.    М.Мөнхсүрэн    Багийн ахлагч, уралдаан дүгнэх комиссын гишүүн     Уралдаан дүгнэх комиссын гишүүдийн шийдвэрээр албан хаагчдыг хариуцан аялалд авч явахаар болсон.
2.    П.Ариунцэцэг    Даргын туслах, архив бичиг хэргийн эрхлэгч    Захиргааны албан хаагчдын утасны жагсаалтыг хэвлүүлж, нийт ажилтан албан хаагчдад тараасан.  Мөн дэлхийд алдартай Орифлейм компаний топ лидер Оюунгэрэлийг урин авчирч 2 цагийн сонирхолтой лекцийг зохион байгуулж, 10 гаруй хүнд гарын бэлэг тараасан. Цахим архив үүсгэн, бичиг баримтуудыг СД-д буулган  цэгцэлсэн.
3.    Б.Болор    Угтах үйлчилгээний ажилтан    Агентлагуудын танилцуулгыг авч угтах үйлчилгээн дээрээс иргэдэд түргэн шуурхай мэдээллийг өгч байгаа бөгөөд иргэдийн хүлээлгийн ширээний загвар, үнийн судалгааг хийж, саналыг танилцуулсан.
4.    Ч.Шинэчимэг    ННЗБ-уудын 2 дугаар байрны дарга    Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээний стандарт гэсэн жижиг гарын авлагуудыг хийж,  өөрийн хариуцсан байр дээр  Тамхигүй орчин үзүүэл сургуулийг амжилттай зохион байгууллаа. Мөн “Анхаар цэвэрлэгээ хийж байна”, Хальтиргаатай гэсэн  санамжийг   хийлгэж, багийн ахлагч нарт өгсөн.
5.     Б.Оюунбилэг    Захиргааны тасгийн дарга    Манай ахмадууд, Манай хамт олон,  Зураг түүх өгүүлнэ  фото цомогийг хийж, 2 албан хаагчийг Удирдлагын Академийн 14 хоногийн сургалтанд хамруулахаар болсон. Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэх ажлын хүрээнд Бичил номын санг байгуулж, 30 гаруй номтой  болоод байна. Хангарьд ордонд дагаж мөрдөх санамжийг хэвлүүлсэн.
6.    О.Одхүү    Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч    Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран 2 өдрийн их цэвэрлэгээний ажлыг санаачлан зохион байгуулж, нийт 100 гаруй албан хаагчдыг оролцууллаа. 
Цэвэрлэгээнд ажилласан нийт хүмүүст өдрийн урамшууллыг тооцож олгохоор ХГ-тай ярилцаж тохирсон. 
7.    Б.Жаргалан    Агентлаг хариуцсан нярав    Санхүүгийн хамт олныг уриалан өрөөгөө тохижуулах асуудлыг анхаарч, сэтгүүлийн тавиур авч, байнга мэдээ мэдээллээр хангаж байна.
8.    С.Болормаа    ННЗБ-уудын Төв ордны дарга     Захиргааны албан хаагчдыг ижил дүрэмт хувцастай байх саналыг гарган, захиалан хийлгүүлж, энгэрийн тэмдэгтэй болгосон.
9.    Ц.Гантөмөр    Цахилгааны инженер    ННЗБ-уудын Хангарьд ордны лифний дээр Лифт-1, 2, 3 гэсэн хаяг, мөн Хангарьд ордны цахилгааны нөөц үүсгүүрийн хаяг зэргийг санаачлан хийж, шатсан гэрлийн шилүүдийг бүрэн үзлэг хийн солиж, нэмэлт гэрлүүдийг шаардлагатай газруудад байршуулсан.



ЗАХИРГААНЫ ТАСАГ
 
НҮГ-н биеийн тамир спортын баг
Friday, 05 November 2010
    2010 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн захиргааны шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцсэний үндсэн дээр  ажилчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийтлэг үйлчилгээний газрын  “Биеийн тамир спортын хамтлаг”-ийг шинэчлэн байгууллаа.  Үүнд:
     Хамтлагийн ахлагч                 Ч.Шинэчимэг-Нийслэлийн нутгийн                                     захиргааны байгууллагуудын 2 дугаар                                 байрны дарга
    Гишүүд                    Ц.Гантөмөр-Цахилгааны инженер
                            Л.Эрдэнэцэцэг-Аентлаг хариуцсан нярав
                            Ц.Цэдэнсодном-Агентлаг хариуцсан ахлах                                 нягтлан бодогч
                            Б.Золжаргал-Зоогийн газрын нярав
                            Н.Энхзаяа-Эмч
    Цаашид биеийн тамир спортын хамтлаг нь ажлын төлөвлөгөөтэй, санал санаачлагатай ажиллаж, жил бүрийн 12 дугаар сард багтаан  газрын зөвлөлийн хуралд тайлан мэдээг танилцуулж ажиллахыг хамтлагийн ахлагч Ч.Шинэчимэг, гишүүдэд  үүрэг чиглэл болгосон байна.

                    ЗАХИРГААНЫ ТАСАГ

            
 
<< Эхлэл < өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 дараах > төгсгөл >>

Үр дүн 1 - 4 - 192
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB
   
Replica Chanel Handbags Chanel Classic Flap Bag Coach Purses Cheap